Эрхэм Eat Happy-ийн гэр бүлийнхэн ээ,
2026 оны 2-р сарын 17-нд бид билгийн тооллын шинэ жил — Морин жилийг угтан тэмдэглэнэ!
Морь нь эрч хүч, эрх чөлөө, амжилт, тэсвэр хатуужлыг бэлгэддэг. Эдгээр нь Eat Happy-ийн гэр бүлийн үнэт зүйлстэй төгс нийцдэг чанарууд юм. Энэхүү хүчирхэг бэлгэдлийн хамт бид боломж, шинэ санаа, хамтын зорилгоор дүүрэншинэ жилд хөл тавьж байна.
2026 оны бидний үнэт зүйл бол “Мэргэшсэн ур чадвар” юм. Энэ нь бидний хүсэл тэмүүлэл, нарийн нямбай байдал болон жижиг зүйл бүрт хандуулдаг хайр, анхаарлыг илэрхийлдэг. Та бүхний дэлгүүрүүдэд өдөр бүр хийж буй ажилбол жинхэнэ гар урлал билээ — хичээл зүтгэл, анхаарал халамжтайгаар, өдөр бүр арай илүү сайн байхыг зорьдог чин сэтгэлтэй хөдөлмөр юм. Бид хамтдаа багийн сэтгэлгээ, халуун дулаан уур амьсгал, чанарыг эрхэмлэж, тэдгээрнь манай соёлыг амьд байлгаж, бүтээгдэхүүн бүрт мэдрэгддэг.
Шинэ онд та бүхэнд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, эрч хүч, амжилтыг хүсэн ерөөе!
Эерэг эрч хүч, та бүхний ур чадварын хамт Морин жилд зоригтой, хүчтэй, Eat Happy-ийн үзэл санаагаар дүүрэн урагшлан давхицгаая.
Билгийн тооллын шинэ жилийн мэнд хүргэе!
Хүндэтгэсэн,
Наташа